Шүд бидний гоо сайхны хамгийн чухал зэвсэг. Шүдний гоо сайхан магадгүй биднээс маш их хичээл зүтгэл, мөн арчилгаа шаарддаг байж мэдэх юм.
Харин хамгийн хялбар бөгөөд шинэлэг аргаар өөрийн эрүүл мэнд, гоо сайханд хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгосон япон технологи үйлчилгээнд хэдийн нэвтрэн, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн сонголт болсоор байна.
Энэхүү технологийг Монгол улсад Mirai Dental Clinic үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байна. Тус эмнэлэг нь 2017 оноос Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлэн нүүр ам, шүдний салбарын хөгжил дэвшил бүхий бүтээгдэхүүн үйлчилгээгээр хүн бүрт хүрч ажиллахаар Герман улсын “Sirona” компанийн CEREC тоног төхөөрөмжийн CAD CAM (computer aided Design, computer aided manufacturing) технологийг нэвтрүүлэн хэрэгчлэгчдэд хүрч эхэллээ.
Design: /шүдний хэлбэр гаргаж буй зураг/
Энэ нь загвар гаргах үе шат юм. Тухайн шүдэнд хийх шүдэлбэрийн дизайн зохиомжийг компьютер графикийн тусламжтайгаар дүрслэх ажиллагаа бөгөөд бэлтгэсэн зохиомжийг яг компьютерийн энгийн файл шиг хадгалах, зөөвөрлөх, дамжуулах боломжтой байдаг.
Fabrication:
Хамгийн сүүлийн буюу шүд үйлдвэрлэх үе шат. Зохиомжилсон тухайн шүдэлбэрийг дизайн гаргасан компьютерээс төхөөрөмжрүү “зорох” комманд өгснөөр шүд бэлэн бий болж наахад бэлэн болно.
Энэхүү үйлдэл нь бидний урьд өмнө нь хийж заншсан “хиймэл шүд” бүтээх процессийн чанах, шарах зэрэг дараалсан олон өдрийн ажлыг 10 минутанд багтаан, автоматжуулж байгаагаараа онцлог давуу талтай юм.
Жил ирэх бүр дэлхийд үйлчилгээгээрээ тэргүүлж буй Япон улсын дээрх технологийн шүд, шүдэлбэр үйлдвэрлэх процесс нь илүү чанаржин, үйлдвэрлэлийн төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж, CAD CAM систем бүх төрлийн материал ашиглаж олон төрлөөр зохиомж үйлдвэрлэх чадвартай болсоор байна.
CAD CAM технологи нь цаг хугацааг хэмнэсэн, чанартай үйлчилгээ гэдгээрээ хэдийн ялгарч, өөрийн хийлгэх шүдний хэвийг компьютерын тусламжтайгаар босгох, бэлэн болсон тухайн загвараа хамгийн чанартай аргаар суулгуулах гэдгээрээ шинэлэг байгаа юм.
Монгол улсад нэвтрээд удаагүй хэдий ч олон үйлчлүүлэгчдийн сонголт болж, шүдний гоо сайхан, эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалтыг хийсээр байна.